• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Украйны зүүн нутгийн байдал сайжирсан ч хүмүүсийн сэтгэлд хүрэхгүй байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-04-13 11:20:56
Европын аюулгүй байдал хийгээд хамтын ажиллагааны байгууллагын тусгай төлөөлөгч Мартин Сайдик 12-нд Беларусийн нийслэл Минскт хэлэхдээ, Украйны зүүн нутгийн мөргөлдөөнтэй бүсийн байдал сайжирсан ч тухайн нутгийн хүмүүсийн сэтгэлд хүрэхгүй байна гэжээ.
  
Мөн өдөр Украйны асуудлаарх гурван талын холбогдох хэсэг Украйн, Европын аюулгүйн байгууллага Орос Минскт ээлжит хэлэлцээгээ дуусгасан байна. Беларусийн мэдээллийн агентлагийн мэдээлснээр, Мартин Сайдик хэлэлцээний дараа хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, өмнөх хэлэлцээгээр тохиролцсон гал зогсох хэлэлцээрийг бүрмөсөн тууштай журамлан сахина гэдгээ Украйны асуудлаарх гурван талын холбогдох хэсэг болон Украйны Донецк болон Луганск бүсийн хэсэг төлөөлөгчид илэрхийлсэн гэжээ.
 
Мартин Сайдик танилцуулахдаа, гурван тал бас хэсгийн хэлэлцээгээр олзлогдогсдыг суллах зэрэг хүмүүнлэгийн асуудал болон орон нутгийн усанд автсан нүүрсний уурхайн улмаас экологид учруулж байгаа асуудал зэргийг авч хэлэлцсэн гэжээ.
 
Талууд зөвшилцсөний дүнд, Украйны асуудлаарх гурван талын холбогдох хэсгийн дараачийн ээлжийн хэлэлцээг 4-р сарын 26-нд хийнэ гэж тэрээр мэдэгджээ.

\Ренчинсоо\
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе