• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Жан Гаоли Валадимир Путинтэй уулзав

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-04-14 09:10:03

ОХУ-ын урилгаар тэнд айлчилж буй Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Жан Гаоли 13-нд Москва хотноо ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзжээ.

Жан Гаоли юуны өмнө Ши Жиньпин даргын мэндчилгээ, сайн сайхны ерөөлийг уламжлаад хэлэхдээ, сүүлийн жилүүдэд хоёр орны төрийн тэргүүний стратегийн удирдлага, өөрийнх нь хүчин чармайлтын дүнд Хятад Оросын харилцаа тасралтгүй шинэ зорилт тавьж, стратегийн шинэ өндөрлөгт хүрч, баялаг амжилт гаргаж байна гэжээ. Тэрээр хоёр орны эрчим хүч, хөрөнгө оруулалт, санхүү эдийн засгийн салбар дахь хамтын ажиллагааны ахицыг танилцуулж, энэ удаагийн айлчлалын гол үүрэг бол эдгээр салбар дахь хамтын ажиллагааны ололт амжилтыг бүх талаар дүгнэн, хоёр төрийн тэргүүний чухал нийтлэг ойлголтыг хэрэгжүүлэх шинэ бодлогыг идэвхтэй хайж, хоёр төрийн тэргүүний уулзалтад бэлтгэх явдал мөн гэжээ.

Владимир Путин: Ши Жиньпин даргын урилгаар Хятад улсад болох "Нэг бүс нэг зам" олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний чуулга уулзалтад оролцох гэж байгаадаа баяртай байна. Хятадын хөрөнгө оруулагчид Оросын эдийн засгийн хөгжлийн үйл явцад идэвхтэй оролцохыг сайшааж, хоёр тал шинэ хамтын ажиллагааны хүрээг тэлж, Орос, Хятадын иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцаанд шинэ хөдөлгөх хүч сэлбэхийг хүсэж байна гэжээ.


\Сарантуяа\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе