• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад улс татварын өөрчлөлт хийж татварыг хөнгөлөв

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-04-14 10:50:07

13-нд Парис хотноо Хятадын Үндэсний татварын ерөнхий газрын дарга Ван Жюнь: Энэ оны 4-р сарын 30-нд Хятад улсад борлуулалтын татварыг нэмүү өртгийн татвар болгон өөрчлөх туршилтын цэг байгуулсны нэг жилий ой тохиох бөгөөд бараг 680 тэрбум юанийн татвараас хөнгөлөх төлөвтэй байна гэжээ.

Ван Жюнь мөн өдөр болсон Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын олон улсын нэмүү өртгийн татварын 4-р чуулга уулзалтад үг хэлж, 2012 оны 1-р сард Хятад улсад борлуулалтын татварыг нэмүү өртгийн татвар болгон өөрчилснөөс хойш 2017 оны 2-р сард хүртэл, татвараас хөнгөлсөн хэмжээ нийт 1.2 их наяд юаньд хүрсэн гэжээ.

Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын олон улсын нэмүү өртгийн татварын чуулга уулзалт бол олон улсын хэмжээнд оролцох улс хамгийн олон, хамтын ажиллагааны хүрээ хамгийн өргөн татварын тухай тусгай чуулга уулзалт юм. Энэ удаагийн чуулга уулзалтад 100 гаруй улс орон, бүс нутгийн татварын байгууллага, олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцжээ.

\Сарантуяа\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе