|
|
||
ХОУР-гийн мэдээ: 13-нд Хонконгийн Худалдаа хөгжлийн газраас зохион байгуулсан Хонконгийн электрон барааны хаврын яармаг, олон улсын мэдээллийн технологийн экспо нээлтээ хийлээ. Нээлтийн үеэр Хонконгийн Худалдаа хөгжлийн газар, Шэньжэнь хотын технологи шинэчлэлийн зөвлөл хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж, хоёр хотын технологи шинэчлэлийн салбарын хөгжлийг эрчимжүүлэн, тус салбарт анх хөл тавьж байгаа аж ахуйн нэгжүүдийг дэлхийн зах зээлд гарахад тусалж, мэргэжлийн солилцоо, оюуны өмчийн гүйлгээг хөгжүүлэх талаар хамтран ажиллах юм байна.
Энэ жил Хонконгийн электрон барааны хаврын яармаг, олон улсын мэдээллийн технологийн экспод оролцсон Шэньжэнь хотын аж ахуйн нэгж 500 гаруй болсон бөгөөд 11-р сард болох дээд шинэ технологийн үзэсгэлэн яармагт "Хонконгийн павильон" байршуулж, Хонконгийн шинэ технологи, шинэ бүтээгдэхүүнийг танилцуулах юм байна.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |