• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Америкийн өдөөн хатгалгад хатуу хариу барина гэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-04-15 15:03:57

БНАСАУ-ын Ардын армийн жанжин штаб 14-нд мэдэгдэл гаргаж, "Дональд Трампын засгийн газрын өдөөн хатгалга дээд цэгтээ хүрсэн тул БНАСАУ маш хатуу хариу өгнө" гэжээ.

БНАСАУ-ын Ардын армийн жанжин штабын хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ: "Трампын засгийн газрын хэрээс хэтэрсэн өдөөн хатгалгаас болж Солонгосын хойгийн байдал хамгийн хурцадмал байдалд ороод байна. Трампын засгийн газрын боловсруулсан БНАСАУ-д чиглэсэн бодлогод маш хатуу хориг дарамт үзүүлэх, БНСУ-д байнгын чанартай цөмийн зэвсэг байрлуулах, БНАСАУ-ын удирдагчийг устгах, урьтаж цохилт өгөх зэрэг гурван үе шаттай арга хэмжээ багтсан. БНАСАУ Америкийн өдөөн хатгалгын арга хэлбэр, нөхцөл байдлын дагуу, цөмийн зэвсгийг оролцуулсан хамгийн хатуу чанга хариу арга хэмжээг авах болно. БНАСАУ БНСУ, Япон, тэрчлэн Америкийн нутаг дахь объектыг дайрах хүчин чадалтай тул Ирак, Ливийн гунигт түүхийг давтахгүй. Мөн асуудалд ухаалаг хандаж, асуудлыг зохицуулах зөв замыг сонгохыг Америкт сануулж байна" гэжээ.

        \Д.Хүчитбаатар\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе