• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хойд Солонгос цэргийн парад хийжээ

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-04-16 16:12:50

БНАСАУ Ким Ир Сений мэндэлсний 105 жилийн ойд зориулан цэргийн парад, олон нийтийн жагсаалын үйл ажиллагааг 15-нд Пхеньянд зохиосон бөгөөд тус улсын хамгийн шилдэг пуужингийн зэвсэг тоноглолоо үзүүлжээ.

Парадад үзүүлсэн агаарын довтолгооноос хамгаалах "Аянга" пуужин болон шумбагч онгоцноос харвах "Полярис-2" дунд зайн тусгалтай баллистик пуужин нь тус тус 100км, 1000 км-ийн зайд цохилт өгөх чадвартай, энэ нь БНАСАУ-ын ардын армийн батлан хамгаалалт ба алсын зайд стратегийн цохилт өгөх хамгийн шилдэг зэвсэг юм.

БНАСАУ-ын дээд удирдагч Ким Чен Ун болон нам, улс төр, цэрэг армийн нийт удирдагчид парадын ёслолд оролцож, дэлхийн олон газраас ирсэн хэдэн зуун гадаадын зочид, улс орнуудаас БНАСАУ-д суугаа дипломат төлөөлөгчид, гадаад дахь БНАСАУ-ын иргэдийн төлөөлөл парадын ёслолыг үзэж танилцсан байна. Хэдэн арван гадаадын сурвалжлагчид сурвалжлага мэдээлэл хийжээ. Парадын ёслол болон олон нийтийн жагсаалын үйл ажиллагаа 3 цаг үргэлжилсэн байна.

Хойд Солонгосын төв телевиз мөн өдрийн шууд нэвтрүүлэгтээ, БНАСАУ цөмийн цохилт өгөх чадвартай бөгөөд дайсны аливаа өдөөн хатгалгад хариу барих бэлтгэлийг хийсэн. Ким Ир Сен, Ким Жон Ил болон Ким Жон Уны удирдлага дор Хойд Солонгос нэгэнтээ дэлхийн хамгийн хүчирхэг батлан хамгаалалтын хүчинтэй болсон гэжээ.

БНАСАУ-ын ардын армийн ерөнхий штаб парад эхлэхийн өмнөхөн нийтэлсэн мэдэгдэлдээ, Хойд Солонгост дайн дэгдээнэ хэмээн АНУ-ын Трампын засгийн газрын шуугиан тарьж байгааг үл хайхрахгүй байхын аргагүй хэмжээнд хүрч байна. Солонгосын хойгийн байдал хүнд ноцтой хэмжээнд хүрсэн. Хэрэв Америк өдөөн хатгалга хийвэл Хойд Солонгос хамгийн хатуу ширүүнээр хариу цохилт өгөх болно. Үүний зэрэгцээ Хойд Солонгос Америкийг зөв арга сонгон асуудлыг зохицуулахыг ятгаж байна гэж тэмдэглэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе