• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Эрээн хот, Замын-Үүдийн нийт иргэдийн дунд зохиох биеийн тамир, спортын арга хэмжээний нээлт Эрээн хотод боллоо

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-04-16 16:21:10

ӨМӨЗО байгуулагдсан 70 жилийн ойн бэлэг болгон Хятад, Монголын нийт иргэдийн дунд зохиох биеийн тамир спортын 3 дахь шатны болон олон нийтийн спортын үйл ажиллагааны нээлт ''Үзэмж төгөлдөр хойд хил хязгаарыг хамтдаа сахин хамгаалъя'' уриан дор 4-р сарын 15-ны өдөр Эрээн хотод боллоо. Нээлтийн ёслол Хятад, Монгол хоёр орны иргэд болон сурагчдын өвөрмөц онцлог бүхий соёл, спортын тоглолтоор эхэллээ.

Эх сурвалжаас үзвэл, Эрээн хот ӨМӨЗО байгуулагдсан 70 жилийн ойг угтаж, 4-р шатны цайны замын соёл, аялал жуулчлалын наадам, Хятад, Монгол хоёр орны олон улсын хөгжмийн наадам зэрэг 18 төрлийн соёл, спортын арга хэмжээ зохиох гэж байна.

Эрээн хот, Замын-Үүдийн нийт иргэдийн дунд зохиодог биеийн тамир спортын энэхүү арга хэмжээ нь жил болгон болдог бөгөөд Хятад, Монгол хоёр орны иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх биеийн тамир, соёл, спортын томоохон цогц арга хэмжээ юм. Энэ удаагийн арга хэмжээнд Эрээн хот, Замын-Үүд боомтын 1000 гаруй иргэд сагсан бөмбөг, волейбол, хөл бөмбөг, ширээний теннис зэрэг спортын төрлөөр нэг сарын турш өрсөлдөнө.

Эрээн хотын радио хорооны сурвалжлагч Бүрингоо, Тана, Ван Лихуа , Шэн Юйкүн нар мэдээлэв

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе