• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Цэргийн хүчнээс гадна бүх арга хэлбэрээр Солонгосын хойгийн асуудлыг зохицуулах цаг болсон

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-04-17 10:05:41

АНУ-ын ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн туслах Герберт Макмастер 16-нд хэлэхдээ, Солонгосын хойгийн асуудлыг зохицуулах талаар Америк "бүх сонголт" хийх байр сууриа нөөцөлнө. Гэвч эдүгээ цэргийн хүчнээс гадна энхийн бүхий л арга хэлбэрээр уг асуудлыг зохицуулах цаг болсон гэжээ.

Тэрээр мөн өдөр хэвлэлийнхэнд ярилцлага өгөхдөө, БНАСАУ-ын сүүлийн үед хийсэн пуужингийн туршилт нь "тогтвортой байдлыг эвдэн бусниулсан өдөөн хатгалга" мөн гэж зэмлээд, АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп АНУ-ын үндэсний аюулгүй байдлын хороонд тушаал өгч, Солонгосын хойгийн асуудлыг зохицуулах талаар АНУ-ын Батлан хамгаалах яам, Төрийн департамент болон Тагнуулын байгууллагуудын гаргасан хүчин чармайлтыг нэгтгэн дүгнэж, ирээдүйд шаардлагатай үед Трампад энэ асуудлыг зохицуулах сонголтыг хангах болно гэж илэрхийлжээ.

16-ны үдээс өмнө, БНАСАУ пуужингийн туршилт хийсэн боловч амжилтгүй болсныг БНСУ болон АНУ-ын армийн талууд нотолжээ. \Ренчинсоо\
    

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе