|
|
||
Синьхуа Агентлагийн мэдээ, Туркийн "Анатоли" мэдээллийн агентлагийн 16-ны өдөр нийтэлсэн анхны санал асуулгын үр дүнгээс үзвэл, Туркийн нийт иргэдийн 51.35 хувь нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг дэмжсэн байна. Туркийн ерөнхийлөгч Тайип Эрдоган 16-ны орой, "Туркийн Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслийг мөн өдөр бүх иргэдийн санал асуулгаар баталсан байна" гэж зарлажээ.
Энэ удаагийн олон нийтийн санал асуулгад, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах 18 заалт багтсан байна. Үүнд хамгийн маргаан ихтэй заалт нь Туркийн бүгд найрамдах засаглалын тогтолцоог парламентаас ерөнхийлөгчийн тогтолцоо болгон өөрчлөх явдал байсан юм.
Туркийн Сонгуулийн дээд хорооны нийтэлсэн тоо баримтаас үзвэл, энэ удаагийн санал асуулгад дотооддоо 55 сая 300 мянган иргэн бүртгүүлж, хилийн чанадаас 2 сая 900 мянган иргэн бүртгүүлжээ.
Туркийн Сонгуулийн дээд хороо нэг долоо хоногийн дотор санал асуулгын үр дүнг албан ёсоор нийтлэх юм байна. \Сайн-Өлзий\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |