|
|
||
УТЗЗ-ийн Бүх Хятадын Хорооны дарга Юй Жэншэн Хятад-Вьетнамын хамтын ажиллагааны удирдах комиссын 10-р хуралд оролцохоор ирсэн Вьетнамын ерөнхий сайдын орлогч бөгөөд гадаад хэргийн сайд Фам Бин Минтэй 17-ны өдөр Бээжинд уулзлаа.
Юй Жэншэн: Хятад, Вьетнамын харилцааны хөгжлийн хандлага маш сайн байна. Ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга Ши Жиньпин шинэ оны эхээр ерөнхий нарийн бичгийн дарга Нгуен Фу Тронгийг Хятад улсад айлчлахыг урьж, найрсаг дотно хэлэлцээ хийж, Хятад, Вьетнамын харилцааны шинэ цаг үеийн хөгжлийн хандлага чиглэлийг цаашид тодорхойлсон юм. Хоёр тал нягт хамтран ажиллаж, дээд хэмжээний уулзалт хэлэлцээний үр дүнд хүрсэн нийтлэг ойлголтыг сайтар хэрэгжүүлэн, Хятад, Вьетнамын харилцааны хөгжлийн хандлага чиглэлийг барьж, "Нэг бүс нэг зам", үйлдвэрлэлийн чадамж, зам харилцаа, дэд бүтцийн барилга төхөөрөмж зэрэг салбарууд дахь ажилч хэрэгч хамтын ажиллагаагаа эрчтэй хөгжүүлж, хөрөнгө оруулалтаа өргөтгөн тэлж, хүмүүнлэгийн салбар дахь харилцаагаа нягтруулан, хоёр намын хэлхээ холбоогоо бэхжүүлэн хөгжүүлж, тэнгис дээрх асуудлаарх санал зөрөлдөөнөө эв зүйтэй тогтоон барьж, Хятад, Вьетнамын стратегийн бүх талын хамтын ажиллагааны харилцааг улам өндөр шинэ түвшинд дэвшүүлэн хөгжүүлэх ёстой гэлээ.
Фам Бин Мин: Хятад улстай харилцаагаа хөгжүүлэх явдал бол Вьетнамын гадаад харилцааны тэргүүлэх чиглэл юм. Энэ он гарснаас хойш, хоёр орны өндөр дээд давхарга хоорондын харилцаа нягтарч, хоёр орны харилцааны хөгжлийн чиглэлийн тодорхойлсон. Вьетнам, Хятадын эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, хүмүүнлэгийн салбар дахь харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлэн, хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааны түншийн харилцааг тасралтгүй урагшлуулахад Вьетнамын тал бэлэн байна гэжээ. /D/
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |