|
|
||
17-нд, Хятадын БХ-ын шинжлэх ухаан технологийн газрын ерөнхий инженер, үндэсний сансар судлалын төвийн нарийн бичгийн дарга Тянь Юйлүн хэлэхдээ, саран бөмбөрцгийн судалгааны Чан-э 5 тандагч аппаратыг оны эцсээр хөөргөж, сарнаас анх удаа дээж авчрах чухал үүргийг гүйцэтгэх юм гэжээ.
Мөн өдөр Бээжинд болсон "Хятадын сансар судлалын өдөр"-ийн хэвлэлийн бага хурал дээр Тянь Юйлүн, Чан-э 5 тандагч аппаратыг Чанжэн 5 зөөгч пуужингаар хөөргөнө гэж мэдэгдлээ.
Эх сурвалжийн мэдээнээс үзвэл, Чан-э 5 тандагч аппаратаар Хятадын сансар судлалын салбарт 4 шинэ нээлт хийх гэж байгаа юм байна. Нэгд, сарны гадаргуугаас анхлан дээж авна. Хоёрт, саран дээрээс хөөрч ниснэ. Гуравт, сарны 380 мянган км-ийн зайтай тойрог замд нисэгчгүй нөхцөлд холболт хийнэ. Дөрөвт, сарны хөрснөөс авсан шороог дэлхийн бөмбөрцгийн татах хүчинд үл нөлөөлөгдөх хурдцаар эх дэлхийд авч ирэх юм байна.
\Э.Цогзолмаа орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |