• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Зүнь-И хотын "Дафа суваг"-ийн нэрний учир

CRI       (GMT+08:00) 2017-04-18 16:33:40

Хятадын баруун урьд нутагт байрладаг Зүнь-и хотын Бөжөү дүүргийн Гэлао үндэстний Пинжэн сумын Туаньже тосгоны өндөр хадны дунд хүний хүчээр зассан усан суваг байдаг. Усан сувгийг эгц хадны ирмэг дагуулан хэдэн арван километр урттай засаж бий болгосон байдаг. Туаньже тосгоны ардууд энэхүү усан сувгийг "Дафа суваг" хэмээн нэрлэдэг. Учир нь энэхүү усан сувгийг Хятадын КН-ын гишүүн Хуан Дафа тосгоны ард иргэдээ дагуулан зассан ажээ. Энэхүү усан суваг нь тосгоны ус хомсдлын асуудлыг шийдвэрлэж өгснөөр зогсохгүй тосгоны үйлдвэрлэлийн хөгжилд ч шинэ итгэл найдвар авчирсан юм.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе