• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Оюутнуудын бүтээсэн хиймэл дагуул сансарт гарлаа

CRI       (GMT+08:00) 2017-04-19 16:08:15

Хятадын Харбины технологийн их сургуулиас 19-нд мэдэгдсэнээр," тус сургуулийн оюутнуудын Бичил нано хиймэл дагуул бүтээгч багийн бие даан судалж бүтээсэн "Зи Дин Шян-1" гэх хоёрдох хиймэл дагуул болон олон улсын QB50 төслийн бусад 27 хиймэл дагуулыг хамтад нь олон улсын сансрын станцад тогтмол хүргэх ачааны хувиар 18-ны 23 цаг 11 минутад Америкаас хөөргөсөн "Жон Гленн" хэмээн нэрлэсэн "Сигнус" ачаа тээврийн сансрын хөлөгт тээвэрлэн сансарт хүргэлээ" гэжээ.

"Зи Дин Шян-1" бол Харбины технологийн их сургуулийн оюутнуудын бие даан судалж бүтээсэн шинжлэх ухааны туршилтын дөрвөлжин биет дагуул юм. Хүнд нь 2 кг орчим, 2U стандартын бүтэцтэй. Дагуулд ион болон натурал хумхийн масс хэмжих аппарат, радио спектрометр, бага нягтралтай CMOS камер угсарсан бөгөөд эдгээрийг агаар мандлын доор дулааны давхаргын бүтцэд судалгаа хийх, сонирхогчийн радио холбоо, сансрын зураг авалт хийхэд ашиглах юм байна.

"Жон Гленн" сансрын хөлөг 4-р сарын 22-нд Олон улсын сансрын станцад залгагдах юм. "Зи Ди Шян-1" дагуулыг 3 сарын дараа сансрын станцын механик гараар тойрог замд тавихаар төлөвлөж байна.

2015 оны 9-р сарын 20-нд Харбины технологийн их сургуулийн бие даан судалж бүтээсэн "Зи Дин Шян-2" бичил нано хиймэл дагуулыг Хятадын Тайюаний дагуул хөөргөх төвөөс "Чанжэн-6" зөөгч пуужинд тээж тойрог замд амжилттай оруулсан юм. "Зи Дин Шян-2" хиймэл дагуул нь Хятад улсын их сургуулийн оюутнуудын өөрсдөө бие даан зураг дизайныг нь хийж, судалж бүтээн, хянан удирдсан анхдагч бичил нано хиймэл дагуул юм.

Уг судалгааны баг өдгөө гуравдах дагуул болох Хятад, Оросын технологийн шинжлэх ухааны холбооноос дэмжсэн Астуна хйимэл дагуулын зураг дизайн болон судлан бүтээх ажлыг гүйцэтгэж байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе