• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Их Британи сонгуулиа урьдчилж хийнэ

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-04-19 10:28:05

18-нд Их Британий ерөнхий сайд Тереза Мэри Мэй мэдэгдэхдээ, Их Британи 6-р сарын 8-нд буюу урьдчилж их сонгуулиа хийснээр "Европын Холбооноос гарах" тухай Их Британи хийгээд Европын Холбоо хоорондын хэлэлцээрт шинэ засгийн газар улс орноо улам сайтар төлөөлөх болно гэжээ.

Шинжээчид үзэхдээ, ноднин Их Британи "Европын Холбооноос гарах" талаар нийтийн санал хураалт явуулсны дараа, ерөнхий сайд асан Консерватив намын удирдагч Дэвид Камерун тушаалаасаа огцорсноор, Тереза Мэй түүний тушаалыг орлон хашиж, ерөнхий сайд болсон юм. Их сонгуулийг урьдчилан хийхээр болсон нь тэрээр сонгогчдын хүрээлэлийг олохын төлөө юм. Одоогоор иргэдийн санал асуулгаар Консерватив нам хүрээлэн дэмжигчдийн тоогоороо сөрөг нам болох Хөдөлмөрийн намыг хол давсан байна. Онцгой байдал гарахгүй нөхцөлд, их сонгуулийн дараа Тереза Мэри Мэй ерөнхий сайдын тушаалыг үргэлжлэн хаших болно. Хэрэв Консерватив нам одоогийн давуу байдлаа ашиглаж, их сонгуульд улам олон суудал эзлэхэд хүрвэл, "Европын Холбооноос гарах" хэлэлцээрийн явцад сөрөг намаас ирэх дарамтаас зайлсхийж болох юм гэжээ.

Их Британийн хуулийн дагуу одоогийн засгийн газрын үүрэгт хугацаа 2020 онд дуусах ба их сонгуулийг урьдчилан хийхэд парламентын доод танхимын 2\3 саналаар батлагдах шаардлагатай ажээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе