|
|
||
ХОУР-гийн "хөдөө тосгоноор аялах" сурвалжлагчид 4-р сарын эхээр Хэн Нань мужийн Шинь Ян хотод очиж, эндэхийн үзэсгэлэнт тосгоны бүтээн байгуулалттай танилцав. Шинь Ян хотод ядуу сянь суурин нэлээд олон байдаг.Тиймээс сүүлийн хэдэн жил идэвхтэй хүчин зүтгэснээр үзэсгэлэнт тосгоны бүтээн байгуулалтаараа үлгэр жишээ үр дүнд хүрсний нэг нь Шинь Жи тосгон билээ.
Шинь Жи тосгон нь Шинь Яны арван "үзэсгэлэнт тосгон"-ы нэг бөгөөд үзэсгэлэнт байгальтай төдийгүй хөдөө тосгоны хэв маягийн дагуу хог хаягдлыг идэвхтэй төрөлжүүлэх болон эх баялгийг дахин ашиглах зарчмаар хөдөө тосгоныг өөрчлөн байгуулж, энэхүү тосгоноо ихээхэн өвөрмөц онцлогтой болгож чадсан байна.
Шинь Жи тосгоны бага сургуульд 20 км-ийн эргэн тойрны тосгодын 416 хүүхэд суралцаж, эндэхийн дотуур байранд амьдардаг.
Инээдээр бялхсан энэ хүүхэд бол 1-р ангийн сурагч Зү Рүйшян юм. Түүний охин дүү Зү Рүйшюе ч энэ сургуульд суралцдаг. Гэр бүлийн золгүй явдлаас болж ах дүү хоёр өнчин хоцорчээ. Сургуулийн захирал болон багш нар ах дүү хоёрыг хайрлан халамжилж, бусад хүүхдүүдийн адилаар гэр бүлийн хайрыг хүртээдэг байна. Түүний тухай үнэнийг чихээрээ сонсоогүй бол энэ бяцхан хүү тийм олон хэцүү зовлонг туулсан гэдэгт итгэхийн аргагүй билээ.
Шинь Жи тосгоны бага сургуулийн захирал Ван Тин хэлэхдээ, "Хөдөө тосгоны боловсролын ажлыг хийгээд 15 жил болж байна. Хүүхдүүдийг хараад л зан аашийг нь мэддэг болсон. Бид хүүхдүүдийг хялбараар хүмүүжүүлэхийг чухалчилдаг. Өөрөөр хэлбэл тэдний тоглох болон суралцах явцад хялбараар чанартай боловсрол хүртээж, түүнчлэн гэр бүлийн халуун дулаан хайр халамжийг мэдрүүлдэг" гэв.
Шинь Жи тосгоны бага сургуулийн захирал Ван Тин, өөр рүү нь гүйж очсон хүүхдийн жижигхэн хацрыг илбэж, маш эелдгээр "Хүүхэд бүхнийг хайрлан энхрийлэх ёстой. Тэд бол бидний хамгийн сайн сайхан ирээдүй юм" гэж манай сурвалжлагчид хэлсэн юм.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |