• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

2017 оны эцсээс өмнө 9 төрлийн хүнд өвчтэй хүмүүст үзүүлэх тусгай эмчилгээний хүрээнд ядуу нутгуудийг бүгдийг хамруулна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-04-19 15:07:43
Сурвалжлагч 19-нд Хятадын Эрүүл Мэнд, Төлөвлөгөөт Төрөлтийн Хорооноос мэдээлснээр, Бүх Хятадын хөдөө нутгийн ядуу амьдралтай хүн амын хүнд өвчтөнд үзүүлэх тусгай эмчилгээний ажлыг эхлүүлэх теле хурал Бээжинд болж, хүнд өвчний тусгай эмчилгээний ажлын зорилт, үүргийг дурдлаа. Үүнд: 2017 оны эцсээс өмнө, 9 төрлийн хүнд өвчтэй хүмүүст үзүүлэх тусгай эмчилгээний хүрээнд ядуу нутгуудийг бүгдийг хамруулж, 2018 оны эцэс гэхэд хөдөө нутгийн ядуу амьдралтай хүн ам, амьдралын онц бэрхшээлтэй иргэд, амьдралын баталгаа тааруухан хүмүүсийг бүртгэлд хамруулах асуудал багтсан байна.

Хүнд өвчтөнд үзүүлэх тусгай эмчилгээний ажлын туршилтын мужуудийн ололт амжилтыг Эрүүл Мэнд, Төлөвлөгөөт Төрөлтийн Хорооны дарга Ли Бин нотлоод, үүрэг хариуцлагаа эрчимжүүлсэн, оновчтой байх шаардлагыг онцолсон, бодлоготой холбох ажлыг сайн хийсэн, газар газрын байдалд зохицуулан хэрэгжүүлсэн зэрэг 4 талаарх туршлагыг хураангуйлан дүгнэжээ.

"Хятад улсын ядуурлыг бууруулах үйл ажиллагаа, хүний эрхийн дэвшил" цагаан номд тэмдэглэхдээ, 2015 оны эцэс гэхэд, Хятад даяар 832 ядуу хошуу шянь, 55 сая 750 мянган ядуу хүн ам өвчний улмаас ядуурч, мөн өвчний улмаас дахин ядуурах байдал гарсан байна гэлээ. /D/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе