• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Иран амлалтаа хэрэгжүүлж байна хэмээн Рекс Тиллерсон нотлов

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-04-19 16:20:56
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон 18-ны өдөр Конгрессдоо захидал илгээж, цөмийн асуудлаарх хэлэлцээрт хийсэн амлалтаа Иран хэрэгжүүлж байна гэж тэмдэглэжээ.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп энэ оны 1-р сард үүрэгт ажилдаа орсноос хойш, Иран цөмийн хэлэлцээрт хийсэн амлалтаа хэрэгжүүлж буй эсэх талаар үнэлгээ хийж, 90 хоног тутамд Конгрессод тайлан дэвшүүлж байхыг засаг захиргааны байгууллагуудаасаа шаардсан байна.

Гэвч Рекс Тиллерсон мөн өдөр илгээсэн захидалдаа, Иран мөн "Терроризмыг дэмжиж буй толгойлогч орон" байсаар гэдгийг тэмдэглээд, Ираны цөмийн хэлэлцээрийг Америкийн Засгийн газар бүх талаар хянан шалгаж, түүнд тавьж буй хоригоо цаашид цуцлах нь АНУ-ын үндэсний ашиг сонирхолд нийцэх эсэх асуудлын талаар нотолгоо хийж байна гэлээ.

Иран болон Ираны цөмийн асуудлаарх хэлэлцээний 6 орон /Америк, Их Британи, Франц, Орос, Хятад, Герман/ марафон маягийн шаргуу хэлэлцээг олон жил хийж, 2015 оны 7-р сард Ираны цөмийн асуудлаарх бүх талын хэлэлцээрийг тохиролцов. Уг хэлэлцээрт Иран цөмийн хөтөлбөрөө хязгаарлана. Үүний хариуд олон улсын хамтын нийгэмлэг Иранд тавьж буй хоригоо цуцлах аж.

Дональд Трамп Ерөнхийлөгчийн их сонгуульд өрсөлдөж байх үедээ Ираны цөмийн асуудлаарх хэлэлцээрийг олон удаа шүүмжилж, түүнийг "Түүхэн дэх хамгийн олиггүй наймаануудын нэг" гэж хэлсэн бөгөөд түүнийг цуцлах юм уу эсвэл дахин шинээр хэлэлцээ хийнэ гэж илэрхийлж байсан юм. /D/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе