• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ой мод тарьж ядуурлаас ангижирчээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-04-19 11:31:26

Гүйжөү мужийн Ү-чуаний Гэ-лао, Мяо үндэстний өөртөө засах сянь бол улсын ядууралтай бүсээр бүртгэгдсэн анхны сяний нутаг юм. Мөн ядуурлыг арилгахын тулд үслэг торгоно мод тарьж ойжуулах аж үйлдвэрийг хөгжлийн зорилтоо болгож ядуу байдлаас гарах гараагаа эндээс авсан нутгийн нэг билээ.

Ван Мэйлян бол Ү-чуань сяний Тяньцүнь тосгонд анхлан үслэг торгоно тарьсан хүний нэг байлаа. Тус нутгийн ядуурлаас гаргах бодлогын туслалцаатайгаар үслэг торгоно тарьсан тариачид модны суулгацаа урьдаар үнэгүй авч тариад, дараа нь модны орлогоороо өрөө дарах хөнгөлөлт хүртжээ. Тус нутгийнхан бас "компани + хоршоолол+ тариачид" гэсэн хамтралын бодлого хэрэгжүүлж, үслэг торгоно тарих ой модны аж үйлдвэрийн гинжин холбоос байгуулжээ. Одоо Ү-чуань сяньд нутаг дэвсгэр болон хүн амын зонхилох хэсгийг хамарсан 53 ийм хоршоололтой болсон ба цаашдаа энэ үслэг торгоно модоор тэжээл бордоо үйлдвэрлэх аж үйлдвэрийн баазууд, мөн үүгээр хонь өсгөн үржүүлэх үлгэр жишээ фирм байгуулан, бүх сяний иргэдээ чинээлэг амьдралтай болгохоор хичээн ажиллаж байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе