• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Худалдааны алдагдлыг зохицуулахыг хүсэж байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-04-19 17:56:59
Хятадын ГХ-ны хэвлэлийн төлөөлөгч Лү Кан 19-нд Бээжинд хийлгэсэн хэвлэлийн бага хуралд, Хятадад экспортлохыг хориглох цаг үеэс хоцорсон бодлогод өөрчлөлт хийж, худалдааны алдагдлыг зохицуулах ашигтай нөхцлөөр хангахыг Америкаас хүсэж байна гэв.

Карнеги олон улсын найрамдлын сангийн сүүлийн үеийн судалгааны тайланд тэмдэглэхдээ, Хятадад чиглүүлсэн экспортыг хориглох Америкийн бодлого нь Хятад, Америкийн худалдааны алдагдлыг буй болгосон гол шалтгааны нэг юм. Энэхүү бодлогоос болж Хятадад экспортлохыг боогдуулж байна гэв. Энэ тухай асуусан асуултад Лү Кан хариулахдаа "Хятад, Америкийн эдийн засаг худалдааны харилцаанаас иргэдэд хүртээх үр шимийг нэмэгдүүлэх үр ашигтай арга барил нь хамтын ашиг сонирхлыг өргөжүүлэх үндэс суурь юм" гэжээ. \Урьхан\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе