• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ли Кэчян Федерика Могеринитэй уулзлаа

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-04-19 10:28:20

Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 18-ны үдээс хойш Европын холбооны зөвлөлийн дэд дарга, гадаад бодлого аюулгүйн бодлого хариуцсан дээд төлөөлөгч Федерика Могеринитэй уулзлаа.

Ли Кэчян Хятад Европын харилцааны хөгжлийг идэвхтэй үнэллээ. Тэр хэлэхдээ, өнөөгийн олон улсын байдал ээдрээн будлиантай байж, даяаршлын эсрэг үзэл, протекционизм газар авч байна. Хятад Европ дэлхийн хоёр том хүчний хувьд НҮБ-ын дүрмийн зорилт зарчмыг баримталж, бүс нутгийн тогтвортой байдал болон дэлхийн энх тайвныг хамгаалж, дэлхийн чанартай сорилтод хандаж, дэлхийн засаглалыг өөрчлөн сайжруулж, эдийн засгийн даяаршил болон чөлөөт худалдааны шудрага байдлыг дэмжих дохиог хамтдаа уламжилж, Хятад Европын харилцаа хамтын ажиллагааны тогтвортой байдлаар олон улсын тогтворгүй байдалд хандах ёстой гэжээ.

Ли Кэчян хэлэхдээ, Хятадын тал Европын холбоотой байх харилцаагаа дээд хэмжээгээр чухалчилж, Европын интегралчлалыг баримталж, Европын холбоо эв нэгдэлтэй, тогтвортой хөгжил цэцэглэлттэй байхыг хүсэж байна. Европын холбооны олон улсын үүрэг хариуцлагаа гүйцэтгэх амлалтыг бид чухалчилж, харилцан хүндэтгэж, эрх тэгшээр харилцах үзэл санаагаар хамтран зүтгэж, хоёр талын хөрөнгө оруулалтын хэлэлцээр, чөлөөт худалдааны хэрэгжих боломжийн судалгаа зэрэг өргөн салбарт ажил хэрэгч хамтын ажиллагааг дэмжин, санал зөрөлдөөнөө эв дүйгээр зохицуулж, Хятад Европын харилцааг олон улсын дэг журмын хүрээнд улам сайн хөгжүүлж, дэлхийн эдийн засгийн өсөлтөд эрч хүч сэлбэх ёстой гэжээ.

Могерини хэлэхдээ, Европын холбоо олон улсын олон талт тогтолцоог хамгаалахыг чухалчилж, өөрийнхөө олон улсын үүрэг хариуцлагаа гүйцэтгэх болно. Бүтээлч байр сууриар Хятадын талтай хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, санал зөрөлдөөнөө зохицуулж, хоёр талын хөрөнгө оруулалтын хэлэлцээрийг ахиулах болно. Энэ онд болох Европын холбоо болон Хятадын удирдагчдын 19 дэх уулзалт идэвхтэй үр бүтээлтэй болохыг хүсэж байна гэжээ. /Баатар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе