Жан Гаоли Казахстаны Ерөнхийлөгчтэй уулзлаа

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-04-19 11:19:17

Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Жан Гаоли 18-нд Астанад, Казахстаны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев, Ерөнхий сайд Абдирулы Сагинтаевтай тус тус уулзсан бөгөөд ерөнхий сайдын нэгдүгээр орлогч Аскар Маминтай Хятад Казахстаны хамтын ажиллагааны комиссын 8 дахь уулзалтыг зохион явуулжээ.

Ерөнхийлөгч Нурсултан Назарбаевтай уулзах үед Жан Гаоли юуны өмнө Ши Жиньпин даргын түүнд хүргэсэн дотнын мэндчилгээ болон сайн сайхны ерөөлийг уламжиллаа. Жан Гаоли хэлэхдээ, энэ он бол Хятад, Казахстан дипломат харилцаа тогтоосон 25 жилийн ой тохиож байна. Хоёр орон улс төрийн харилцан итгэлцлээ бэхжүүлж, ажил хэрэгч хамтын ажиллагаагаа ахиулан, бодит ашиг сонирхлын ач холбогдол бүхий хамтын цогц, хувь заяаны хамтын цогц болсон юм. Миний энэ удаагийн аялал нь хоёр орны тэргүүний үүнээс өмнө тохиролцсон чухал нийтлэг ойлголтыг цаашид ахиулж, мөн энэ онд дарга Ши Жиньпин болон ерөнхийлөгч Нурсултан Назарбаевын уулзалтын бэлтгэл ажлыг сайтар зохицуулах зорилготой юм. Хоёр орны тэргүүний дэмжлэгээр, Хятад Казахстан "нэг бүс нэг зам" байгуулалтыг хамтаар ахиулаад баялаг үр дүнд хүрч, хоёр орны хамтын ажиллагааны цар хэмжээ, чанар чансаа шинэ шатанд хүртэл дээшилсэн байна. Дараачийн шатанд хоёр орны тэргүүний төлөвлөсөн байршуулалтын дагуу, хөгжлийн стратегийн холбоосыг цаашид эрчимжүүлж, чухал салбаруудын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, хоёр орны хамтын ажиллагааг байнга шинэ ололт амжилтад хүргэхийг батлах болно. Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев энэ оны 5-р сард Хятадад хүрэлцэн очиж "Нэг бүс нэг зам" олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалтад оролцон, хоёр орны ажил хэрэгч хамтын ажиллагааг шинэ ахицад хүргэхийг Хятадын тал хүсэж байна гэжээ.

Нурсултан Назарбаев Жан Гаолигээр дамжуулан дарга Ши Жиньпинд дотнын мэндчилгээ, сайн сайхны ерөөл уламжилжээ. Тэрээр хэлэхдээ, Казахстан, Хятадын харилцаа эдүгээ хөгжлийн хамгийн сайхан үедээ байж, тал бүрийн стратегийн түншлэлийн харилцааны үлгэр жишээ болсон байна. Казахстаны сүүлийн жилүүдийн олсон асар их хөгжил Хятадын талын дэмжлэгээс салж чадахгүй юм. Хятадын талын хэрэгжүүлж буй дотоод гадаад бодлогыг Казахстан эрс дэмжих бөгөөд "нэг бүс нэг зам" санаачилгыг тууштай дэмжих болно. Дээд уулзалтад урилгаар оролцон, Ши Жиньпин даргатай хоёр орны хөгжлийн стратегийн харилцааны талаар судлан хэлэлцэх болсондоо би маш баяртай байна гэжээ.
\Ренчинсоо\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл