• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Зам дагаж хөгжил ирнэ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-04-19 16:09:09

Хүн 13 мянга гаруй хоног буюу 36 жилд олон ажлыг хийж бүтээж болно. Харин энэ хугацаанд Хятадын баруун нутгийн Зун-и хотын Бөжөү суурины Гэлао үндэстний Туаньжэ тосгонд Гуан Дафа гэх нэгэн эрэгтэй зөвхөн ганцхан ажлыг л хийжээ. Тэр 300 метр өндөр уулнаас 10 мянга гаруй метр урт ус татах суваг гаргажээ.

Тосгоны иргэн Гуан Бинькай сэтгүүлчдэд "өнгөрсөн хугацаанд тосгоны иргэд ундны усны төлөө зодолдож тэмцэлдэх нь энгийн хэрэг байв. Уух усгүй юм чинь яалтай билээ. Энэ нутагт ган гачиг ихтэй болохоор ундны ус их дутагддаг. Ийм бэрхшээлтэй болохоор энэ нутагт эхнэр авна гэдэг маш хүнд асуудал учраас ганц бие эрчүүд олон болсон шүү гэж ярьж байлаа.

Энэ байдлыг өөрчилсөн хүн бол 50 жилийн өмнө 1959 оны үед Гуан Дафа гэдэг залуу ХКН-д элсэж, тэр жилдээ тосгоны иргэдийн сонгуулиар тосгоны дарга болсон юм. Ус татах суваг гаргах нь дарга болсны дараах хамгийн тэргүүнд хийх ажил нь байв. Гуан Дафа тосгоны ардаа дайчлан зам засаж эхэлсэн юм.

Гуан Дафа айл өрх бүрт хүрч мөнгө хуримтлуулсан бөгөөд тухайн нутгийн засаг захиргаа ч хөрөнгө мөнгө, техникийн дэмжлэг үзүүлсэн байна. Тэр үед авто зам байгаагүй болохоор зөвхөн хүний хүчээр хэдэн зуун км газар хүнд жинтэй хадыг үүрч явдаг байжээ. Тийнхүү 3 жилийн уйгагүй хүчин зүтгэлээр ус татах сувгийг нэвтрүүлж чаджээ.

Устай болсноос хойш Туаньжэ тосгонд маш их өөрчлөлт гарчээ. 81 настай Гуан Дафа ч хаяа усан сувгаа эргэж сэтгэл баяртай амьдралаа үргэлжилсээр байна. \Ренчинсоо\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе