• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ли Жаньшү ОХУ-д айлчилна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-04-19 16:24:48

ОХУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Антон Вайногийн урилгаар ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төвийн Нарийн бичгийн дарга нарын газрын гишүүн, Төв хорооны тамгын газрын дарга Ли Жаньшү энэ сарын 25-27-нд ОХУ-д айлчилна хэмээн 18-нд Хятадын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Лү Кан мэдэгджээ.

Лү Кан: 2014 онд ХКН-ын Төв хорооны тамгын газрын дарга, ОХУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга нар жил бүр уулзалт хийх тухай зөвлөлдөх механизмыг баталсан юм. Ли Жаньшү ОХУ-д айлчлах хугацаандаа ОХУ-ын төрийн тэргүүнтэй уулзах бөгөөд хоёр орны төрийн тэргүүний хэлхээ холбоог бэхжүүлэх, хоёр орны удирдагчдын тохиролцоог хэрэгжүүлэх үйл явцыг улам сайжруулах зэрэг асуудлаар Антон Вайнотай ярилцах юм.

Лү Кан энэхүү айлчлалын ач холбогдлын тухай хэлэхдээ:энэ айлчлал Хятад Орос хоёр орны иж бүрэн стратегийн хамтын ажиллагааг өндөр түвшинд хөгжүүлэхэд шинэ эрч хүч сэлбэх болно гэжээ. \Далайнтуяа\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе