• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Мөргөлдөөнөөс урьдчилан сэргийлэх таатай орчныг бий болгохыг уриаллаа

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-04-19 16:54:23
Синьхуа агентлагийн мэдээ, Хятадаас НҮБ-д суугаа суурин төлөөлөгч Лю Жэ И 18-нд хэлэхдээ, мөргөлдөөнөөс урьдчилан сэргийлэх нь аюулгүй дэлхий ертөнцийг байгуулах зорилготой юм гэжээ. Тэрээр мөргөлдөөнөөс урьдчилан сэргийлэхэд нэн ашигтай олон улсын таатай орчныг бий болгохыг уриаллаа.

Аюулгүйн зөвлөл мөн өдөр хүний эрх болон зэвсэгт мөргөлдөөнөөс урьдчилан сэргийлэх асуудлаар нээлттэй хуралдлаа. Лю Жэ И хэлэхдээ, зэвсэгт мөргөлдөөнөөс урьдчилан сэргийлэх болон түүнийг зохицуулах нь НҮБ-ын дүрмийн Аюулгүйн зөвлөлд олгосон үүрэг хариуцлага мөн. Олон улсын байдал хувьсан өөрчлөгдсөнөөр эрин үеийн дэлхийн мөргөлдөөн үүсгэх шалтгаан цаашлах тутам ээдрээтэй болж байна. Мөргөлдөөнөөс урьдчилан сэргийлэх үзэл баримтлал болон арга барил нь цаг үетэйгээ зэрэг урагшилж, системтэй, ерөнхийлсөн чиглэл бүхий чанартай байх ёстой гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе