• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ивээх үзлийг эсэргүүцэж, еврог дэмжив

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-04-19 17:20:03

18-нд Нобелийн эдийн засгийн 25 эрдэмтэн Францын "le Monde" сонинд хамтарсан гарын үсэг бүхий өгүүлэл нийтэлж, ивээх үзлийг эсэргүүцэн, еврог дэмжиж, Францын ерөнхийлөгчид идэвхтэй нэр дэвшигч, хэт барууныг баримтлагч төрийн нам Үндэсний фронтын дарга Марин Ле Пений эдийн засгийн тухай хэлсэн хэсэг яриаг шүүмжлэв.

Өгүүлэлд тэмдэглэхдээ, "тусгаарлагдсан үзэл, ивээх үзэл болон өрсөлдөөний улмаас валютын ханш буурах зэрэг бодлого бусад орны ашиг сонирхлыг хохироодог. Мөн эдийн засгийн өсөлтийг дэмжихээр оролдсон эрсдэлтэй арга барил болох юм. Түүний улмаас худалдааны өшөө авах тэрчлэн худалдааны дайн үүсгэж, эцсийн бүлэгт Франц болон эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны бусад түншид муугаар нөлөөлдөг" гэжээ.

Өгүүлэлд еврогийн талаар тэмдэглэхдээ, "еврог сонгон хэрэглэхгүй болон сонгохоор зөвшөөрсний дараагаар буцах зэрэг нь хоорондоо маш их адилгүй явдал юм" гэжээ.

Өгүүлэлд бас тэмдэглэхдээ, хэрэв цагаачдыг хөдөлмөрийн зах зээлд сайнаар нэгтгэж чадвал, тэд оршин буй улс орныхоо эдийн засгийн боломж болж чадах юм. "Дэлхийн хөгжсөн орнууд цагаачдыг хэрхэн хүлээн авч, хөдөлмөрийн зах зээлд нэгтгэхээ сайтар мэддэг юм" гэжээ.

Марин Ле Пен Нобелийн эдийн засгийн эрдэмтэдийн үг яриаг зүй зохисгүйгээр эшлэн, өөрийн улс төрийн үзлээ нотолж буй талаар дээрх өгүүлэлд дурьдаж, эдийн засгийн үзэл санааг "бага хэрэгсэл"-ээ болгож буй арга барилыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлэв.

4-р сарын 23-нд Францын ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатны санал хураалт болно. Хамгийн сүүлийн үеийн иргэдийн санал асуулгын дагуу, Марин Ле Пен хамгийн олон дэмжигчтэй байж, хоёр дахь ээлжийн санал хураалтад давуу байдлаар тунаж үлдэх төлөвтэй байгаа ажээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе