• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ливийн асуудлыг улс төрийн аргаар зохицуулахыг Хятадын төлөөлөгч уриалжээ

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-04-20 09:14:11
Хятадаас НҮБ-д суугаа суурин төлөөлөгчийн орлогч Ү Хайтао 19-нд Ливийн асуудлаарх Аюулгүйн Зөвлөлийн ил шүүмжлэл дээр хэлсэн үгэндээ: Ливийн асуудлыг улс төрийн аргаар зохицуулах нь цорын ганц зөв сонголт гэдгийг баримталж, Ливийн улс төрийн ахицад "Ливичүүд удирдан дагуулах, Ливичүүд мэдэлдээ байлгах" зарчмыг мөрдөх ёстой гэлээ.

Тэрээр: "Ливийн улс төрийн хэлэлцээр"-т гарын үсэг зурснаас хойш 1 жил өнгөрсөн боловч, хэрэгжилтийн ахиц хязгаартай, Ливийн энх тайвны үйл явц хүнд сорилттой тулгарч байна. Ливийн улс төрийн яриа хэлцэл саад бэрхшээл ихтэй, талуудын харилцан итгэлцэл бага байгаа бөгөөд аюулгүй байдал тааруу, зэвсэгт мөргөлдөөн шат ахиж, террорист хүчнийг үндсээр нь устгаж чадаагүй, зэр зэвсэг түгэн дэлгэрэх байдал газар авч байна гэжээ.

Талууд чин үнэнчээр яаралтай яриа хэлцэл хийж, санал зөрөлдөөнөө хойш тавьж, Аюулгүйн Зөвлөлийн холбогдох тогтоол, "Ливийн улс төрийн хэлэлцээр" зэргээр үндэс болгон, талуудын хүлээн авах боломжтой зохицуулалтын төслийг хайж, улс орны эв нэгдлийг бий болгох ёстой гэж Ү Хайтао тэмдэглээд, Ливи улсад бүтээлч дэмжлэг туслалцаа үзүүлэхийг олон улсын хамтын нийгэмлэгт хандан уриалав./D/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе