• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хүүгийн хэмжээг нэмснээс гарах үр дагаврыг тогтоон барьж чадна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-04-20 15:13:40
19-нд, Америкийн холбооны нөөцийн газрын дэд дарга Станлей Фисчер: Америкийн холбооны нөөцийн газраас хүүгийн хэмжээг нэмсээр байх болно. Гадаад дахь эдийн засгийн байгууллагууд хүүгийн хэмжээг нэмснээс гарах үр дагаврыг тогтоон барих хүчин чадалтай гэжээ.

Станлей Фисчер: Америкийн холбооны нөөцийн газраас өнгөрсөн 4 сард хүүгийн хэмжээг 2 удаа нэмсэн. Зах зээлийн байдлаас үзвэл нэлээд сайн байна. Энэ нь нэг талаар зах зээлийн зүгээс Америкийн холбооны нөөцийн газар Америкийн эдийн засагт итгэж байгаа гэж үзэж байгаатай холбоотой. Нөгөө талаар энэ жил дэлхийн эдийн засгийн өсөлт төсөөлснөөс өөдрөг байгаатай холбоотой. Европын ажилгүйдлийн хэмжээ тогтвортой буурч, инфляцын хэмжээ аажмаар дээшилж байна. Хятадын эдийн засаг эрүүл, тогтвортой өсөн нэмэгдэж байгаа нь юаний ханшийг тогтвортой байлгахад тустай төдийгүй шинээр хөгжиж буй эдийн засгийн бусад цогцод өгөөжтэй гэжээ.

Станлей Фисчер: Энэ жил Америкийн эдийн засаг, мөн гадаад дахь эдийн засгийн байгууллагууд адилхан өөдрөг байж мэднэ. Дэлхийн валютын бодлого өөр байлаа ч гэсэн Америкаас гадаадад суугаа эдийн засгийн байгууллагууд хүүгийн хэмжээг нэмснээс гарах үр дагаврыг тогтоон барих хүчин чадалтай гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе