• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Олон улсын банк санхүүгийн тогтвортой байдал сайжирч байна

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-04-20 15:09:00

19-нд Олон улсын валютын сангийн мэдээлснээр, ноднингийн 10-р сараас хойш олон улсын банк санхүүгийн байдал улам тогтвортой болж байгаа боловч улс төрийн бодлого тогтворгүй учраас банк санхүүг тогтвортой байлгахад шинэ заналхийлэл болж байна гэжээ.

Олон улсын валютын сан мөн өдөр "Олон улсын банк санхүүгийн тогтвортой байдлын тухай тайлан" гаргаж тэмдэглэхдээ, Америкийн татварын өөрчлөлт, хяналт удирдлагын бодлогоо хөнгөлсөн зэрэг нь төсөөлсөн үр дүнд хүрч чадахгүй бол зах зээлийн ашгийн эрсдэл, хэлбэлзэл ихээр нэмэгдэж, банк санхүүгийн тогтвортой байдалд нөлөөлөх боломжтой гэжээ.

Тайланд, Америкт эрчим хүч, үл хөдлөх хөрөнгө, олон нийтийн ажил үйлс зэрэг аж ахуйн нэгжийн өр төлөх дарамт хэт өндөр байгаа. Татвараас хөнгөлөх нь эдгээр аж ахуйн нэгжийн бэлэн мөнгөний гүйлгээг сайжруулах боловч санхүүгийн эрсдэлийг улам нэмэгдүүлж, өр төлөх дарамт нэмэгдэх боломжтой. Олон улсад ашгийн эрсдэл ихтэй байгаа нөхцөлд өр төлөх дарамт нэмэгдэх нь санхүүгийн тогтвортой байдалд нөлөөлнө гэжээ.

Шинээр цэцэглэн хөгжсөн эдийн засгийн цогц эрсдэлийг даах чадвараа дээшлүүлсэн боловч зах зээл донслох юм уу зарим орнууд худалдааны ивээх үзлийн бодлого хэрэгжүүлбэл шинээр хөгжсөн эдийн засгийн цогцын хөрөнгө алдагдаж, хөгжлийн ирээдүйд нь эрсдэл учирна гэж тайланд тэмдэглэсэн байна.

Олон улсын валютын сангийн гаргасан тайланд: Европын банкийг хэт өргөтгөсөн нь одоогийн хөрөнгийн ашгийн хэмжээ бага байх зэрэг асуудлын гол шалтгааны нэг юм. Ашиг багатай, найдваргүй зээл нэмэгдэх зэрэг асуудал төвлөрөх нь системийн чанартай эрсдэлийг дахин бий болгох боломжтой юм гэж тэмдэглэжээ.

\Сарантуяа\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе