• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Английн парламент урьдчилан сонгууль явуулахыг батлан зөвшөөрлөө

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-04-20 09:44:16
Английн парламентын доод танхим 19-нд санал оруулж, олонхын саналаар урьдчилж сонгууль явуулахыг дэмжлээ. Англи 6-р сарын 8-нд сонгууль явуулах болно.

Парламентын доод танхим мөн өдөр 552 дэмжсэн санал, 13 татгалзсан саналын дүнгээр Английн ерөнхий сайд Тереса Мэй-гийн дэвшүүлсэн саналыг батлан зөвшөөрөв. Тогтоол ёсоор бол Парламентын доод танхимын 3/2 хувийн санал авбал сонгууль явуулж болдог. Үүнийгээ Парламентын дээд танхимаар зөвшөөрүүлэх хэрэггүй юм.

Тереса Мэй мөн өдөр парламентын доод танхимын санал хураалтаас өмнө болсон мэтгэлцээнд хэлэхдээ: Урьдчилан сонгууль явуулах нь Их Британи Европын холбооноос гарахад ашигтай бөгөөд Английн ирээдүйг урт хугацаа тодорхой болгох юм гэжээ.

18-нд Английн ерөнхий сайд Тереса Мэй шинэ засгийн газар байгуулж, Их Британийн өмнөөс Европын холбооноос гарах хэлэлцээ хийхийн тулд урьдчилан сонгууль явуулна хэмээн гэнэт зарласан юм. /Баатар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе