• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад, Европын дээд хэмжээний стратегийн хэлэлцээ боллоо

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-04-20 10:46:20

Синьхуа агентлагийн мэдээ: Хятад, Европын стратегийн дээд хэмжээний 7 дахь хэлэлцээ 19-нд Бээжин хотод боллоо. Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн Ян Жечи Европын холбооны Гадаад хэрэг, аюулгүйн бодлого хариуцсан дээд төлөөлөгч, Европын холбооны даргын орлогч Федерика Могеринитэй хамт хурлыг хөтөлжээ.

Ян Жечи: Хятад, Европын удирдагчид Хятад, Европын энх тайван, хөгжил, өөрчлөлт, соёл зэрэг дөрвөн том түншлэлээр стратегийн хамтын ойлголтод хүрч чадсан нь бодитой бөгөөд алс хэтийн ач холбогдолтой юм. Хоёр тал хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх нь нийтлэг ашиг сонирхлын хувьд ч, олон улсын улс төрийн эдийн засгийн харилцааны хөгжилд ч чухал ач холбогдолтой юм гэжээ.

Федерика Могерини: Европ, Хятадын харилцаа идэвхтэй, төлөвшсөн, эрчтэй байж дэлхийн тогтвортой хөгжлийг ахиулах чухал хүчин зүйл болж байна. Хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх нь хоёр талд үр ашигтай төдийгүй дэлхийн сайн сайхан ирээдүйд ашигтай юм. Европын холбоо харилцан ойлголцох, харилцан хүндэтгэх зарчмаар Хятадын талтай стратегийн зөвшилцөө гүнзгийрүүлж, иж бүрэн хамтын ажиллагаагаа хөгжүүлэхийг хүсэж байна гэжээ.

Европын тал Хятадын талаас зохион байгуулж байгаа "Торгоны замын бүс нутгийн хамтын хөгжил" олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалтыг дэмжиж, идэвхтэй оролцон болно гэжээ. Хоёр тал бүтээлч хандлагаар хичээн ажиллаж, Хятад-Европын холбооны удирдагчдын 19 дэх уулзалт амжилттай болохыг баталгаажуулах болно гэжээ.

Хоёр тал мөн дэлхийн чанартай асуудлаар ойлголцлоо нэмэгдүүлж, дэлхийн засаглалыг улам төгөлдөржүүлэхэд тус дөхөм үзүүлэх, багтаамжтай, тэнцвэртэй, тогтвортой хөгжлийн төлөө хичээн ажиллах болно гэжээ. Хоёр тал хамт хичээн зүтгэж, Их хорийн удирдагчдын өнгөрсөн жил Ханжөү хотод болсон дээд уулзалтаар бий болгосон шинэ ахицаа эрчимжүүлэхийг хүсэж байна. Цаг агаарын өөрчлөлтийн тухай "Парисын тунхаг"-ийг хэрэгжүүлэхэд хоёр тал хамт хүчин зүтгэл гаргаж, 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн төлөвлөгөөгөө хэрэгжүүлэн, аюулгүйн салбарт хамтын ажиллагаагаа хөгжүүлнэ гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе