• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Цөмийн туршилтыг давтахгүй байхыг шаардав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-04-21 15:46:58
НҮБ-ын аюулгүйн зөвлөл 20-нд мэдэгдэл гаргаж, саяхан Умард Солонгосын пуужин хөөргөснийг буруушаан зэмлээд, цөмийн туршилтыг давтахгүй байхыг Солонгосоос шаарджээ.

Мэдэгдэлд, саяхан Умард Солонгосын пуужин хөөргөснийг Аюулгүйн зөвлөл буруушаан зэмлээд, Аюулгүйн зөвлөлийн тогтоолыг Умард Солонгос үл тоомсорлон, тогтвортой байдлыг ноцтой бусниулсаар байгаа явдалд анхаарал хандуулсан бөгөөд Аюулгүйн зөвлөлийн тогтоолыг зөрчиж байгаагаа даруй зогсоож, холбогдох тогтоолыг мөрдөхийг шаардлаа.

Умард Солонгосын зүгээс цөмийн зэвсэггүй байх тухайд үнэнхүү амлалт өгөх нь маш чухал. Энэ нь Солонгосын хойг тэрчлэн улам өргөн хүрээн дэх хурцадмал байдлыг намжаахад чухал ач холбогдолтой юм. Иймээс цөмийн туршилтыг давтахгүй байхыг Солонгосоос шаардаж байна. Аюулгүйн зөвлөлөөс Умард Солонгост чиглүүлэн гаргасан арга хэмжээнүүдийг хурдтай хэрэгжүүлэхийг олон улсад шаардаж байна гэж Аюулгүйн зөвлөл мэдэгдэлдээ онцлон дурджээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе