• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Жан Дэжян ОХУ-ын ерөнхийлөгч Путинтэй уулзав

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-04-21 17:19:54

Оросын Холбооны Зөвлөлийн тэргүүн Валентина Матвияенко, Төийн ДУМ-ын дарга Вяачеслав Володин нарын урилгаар БХАТИХ-ын байнгын хорооны дарга Жан Дэжян 18-20-нд ОХУ-д айлчилж, Хятад, Оросын парламент хоорондын хамтын ажиллагааны зөвлөлийн 3 дахь чуулганд оролцон, Москва хотод ОХУ-ын ерөнхийлөгч Путин, мөн Валентина Матвияенко, Вяачеслав Володин нартай тус тус уулзжээ.

Жан Дэжян Путинтэй уулзах үедээ юуны өмнө Ши Жиньпин даргын мэндчилгээ, сайн сайхны ерөөлийг дамжуулжээ. Тэрээр: Ши Жиньпин дарга, эрхэм ерөнхийлөгч та хоёрын дээд давхаргын төлөвлөгөө, стратегийн түвшний удирдлага доор хоёр орны иж бүрэн стратегийн түншлэл тасралтгүй хөгжиж, хөгжлийн боломж өргөн цар хүрээнд бүрдэж, хөгжлийн ирээдүй улам саруул болж байна. Дэлхий нийтийн өнөөгийн ээдрээтэй нөхцөлд Хятад, Оросын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа илүү их үр өгөөжтэй болж байна гэжээ.

Путин Ши Жиньпин даргад мэнд дамжуулжээ. Тэрээр: Орос, Хятадын харилцаа урьд өмнө байгаагүйр хөгжиж, дээд зиндааны харилцаа идэвхжин, худалдаа, эдийн засгийн харилцаа ч тасралтгүй эрчимжиж, олон салбар дахь хамтын ажиллагаа эрчтэй хөгжиж, хөгжлийн үндэс суурь бат бөх байгаа юм. Би хоёр орны харилцааны ирээдүйд итгэл дүүрэн байна гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе