• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Дэлхийн хоёрдугаар дайны түүхэн үнэнийг хамгаалах ёстой

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-04-21 16:08:39
20-нд ОХУ-ын ерөнхийлөгч Путин: Дэлхийн хоёрдугаар дайны түүхэн үнэнийг хамгаалах нь маш чухал ач холбогдолтой бөгөөд объектив байр сууриар түүхэнд хандаж тогтмол хугацаагаар эх оронч үзлийн хүмүүжил олгох ёстой гэжээ.

Оросын ерөнхийлөгчийн сайтын нийтэлсэн албан мэдээнд, Путин мөн өдөр Оросын эх орны дайны ялалтын өдрийн ажиллагааны зохион байгуулах комиссын 39-р хуралд: Дэлхийн хоёрдугаар дайны түүхэн үнэнийг хамгаалах ёстой гэжээ.

Тэрээр: Одоо зарим хүчин түүхийг мушгин гуйвуулах замаар өнөөгийн дэлхийн дэг журмыг өөрчлөн, дэлхийн хоёрдугаар дайны дараа тогтсон олон хуулийн үндсэн хэм хэмжээг бусниулахаар оролдож байна гэжээ.

Путин: Түүхэнд объектив байр сууриар хандаж, тогтмол хугацаагаар эх оронч үзлийн хүмүүжил олгох хэрэгтэй. Иргэд ялангуяа хүүхэд залуусыг түүхэн сурвалжаар хангаж, өндөр түвшин бүхий хуваалцан ашиглаж болох цахим индэр байгуулж, нийгмийн сүлжээгээр хүүхэд залуусын дунд эх оронч үзлийг түгээн дэлгэрүүлэх хэрэгтэй гэжээ. /Баатар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе