• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Иран, Орос, Турк гурван тал Сирийн асуудлаар мэргэжилтний зөвшилцөл хийлээ

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-04-21 16:09:47
20-нд Ираны хэвлэлийн мэдээлснийг үзвэл, Иран, Орос, Турк гурван тал 18-19-нд Тегеранд Сирийн асуудлаар Астанагийн энхийн хэлэлцээний хүрээний мэргэжилтний хэмжээний зөвшилцөл хийлээ.

Ираны Мехр агентлагийн мэдээлснээр, гурван тал Сирийн гал зогсоох хэлэлцээр, барьцаалагдсан хүмүүсийг солилцох зэрэг асуудлаар судлан хэлэлцсэн байна. НҮБ-ын мэргэжилтэн тус хуралд ажиглагчийн хувиар оролцсон гэжээ.

Энэ сарын 14-нд Оросын гадаад хэргийн сайд Лавров, Ираны гадаад хэргийн сайд Зариф, Туркийн гадаад хэргийн сайд Муаллем нар Москвад хэлэлцээ хийж, Америк Сирид дайралт хийсэн, химийн зэвсгийн дайралтад шалгалт хийх, Сирийн энхийн хэлэлцээ, терроризмтой хамтран тэмцэх зэрэг асуудлыг авч хэлэлцсэн юм. Төлөвлөгөө ёсоор бол Сирийн асуудлаарх шинэ ээлжийн энхийн хэлэлцээ 5-р сарын эхээр болох юм. /Баатар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе