• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Афганистан удалгүй том оврын тэсрэх бодис хаясан хэргийн үр дүнг нийтлэх болно

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-04-21 10:42:59

Синьхуа агентлагийн мэдээ: 20-нд Афганистаны Батлах хамгаалах яамны албаны хүн: Америкчууд том оврын тэсрэх бодисоор цохилт өгсөн хэт даврагч "Лалын улс" бүлэглэлийн хуаран тус орны аюулгүйн армийн хяналтад байгаа бөгөөд газар дээр нь шалгалт хийсэн үр дүнг удалгүй нийтлэх болно гэжээ.

Афганистаны Батлах хамгаалах яамны төлөөлөгч мөн өдөр хэвлэлд хандан хэлэхдээ: Тухайн газрын замын байдал ээдрээтэй, маш олон мина булсан учир зөвхөн мэргэжлийн техникийн хүмүүсийг том оврын тэсрэх бодис хаясан бүс нутагт очиж шалгахыг зөвшөөрч байна гэжээ.

19-нд "Афганистаны таймс сонин"-ы мэдээлснээр, Америкийн арми "Лалын улс" бүлэглэлийн хуаран дээр том оврын тэсрэх бодис хаясан ба хохирлын хэмжээг тогтоохоор үнэлгээ хийх ажлын хэсэг ажиллаж байна. Америкийн арми тус бүс нутгийг хааж байгаа бөгөөд Афганистаны аюулгүйн арми газар дээр нь очиж шалгахыг зөвшөөрөхгүй байжээ гэв.

19-эд Афганистаны ерөнхийлөгч Карзай олон нийтийн харилцааны сайтад, Америкийн армийн том оврын тэсрэх бодис хаясан үйл явдлыг дахин зэмлэн буруушаагаад энэ бол Афганистаны ард түмний эсрэг хийсэн "туйлын хэрцгий" үйл ажиллагаа юм гэжээ.   \Сайн-Өлзий\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе