|
|
||
Синьхуа агентлагийн мэдээ: 20-нд Дэлхийн банкны ерөнхийлөгч Жим Юн: Хятадын "Нэг бүс нэг зам" уриа Хятадын засгийн газар төдийгүй Дэлхийн банкны хувьд маш чухал ач холбогдолтой юм гэжээ.
Тэрээр мөн өдөр 2017 оны Олон улсын валютын сан, Дэлхийн банкны хаврын чуулганы нээлтийн арга хэмжээний хэвлэлийн бага хуралд: "Нэг бүс нэг зам" уриа нь Хятад улс дэлхийн хөгжлийн асуудалд анхаарал тавьж байгааг харуулж байна. Хятад улс энэ үйл явцад хошуучилж байгаа нь урьд өмнө нь байгаагүй юм гэжээ.
Жим Юн: Дэлхийн банк, Хятадын засгийн газар, Азийн дэд бүтцэд хөрөнгө оруулалтын банк нягт харилцаатай байж, цаашид хамтын ажиллагаагаа эрчимжүүлнэ гэжээ.
Жим Юн 5-р сарын аравдаар Бээжинд болох "Нэг бүс нэг зам" олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалтад оролцоно.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |