• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Нэг бүс нэг замын төсөлд оролцох нь Макаод ашигтай

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-04-22 15:16:19
Макаогийн засаг захиргааны онцгой бүсийн засаг дарга Цүй Ши-Ань 21-нд тус бүсийн хууль тогтоох байгууллагын бүгд хуралд оролцохдоо олон нийтийн анхаарал татаж буй засаглал болон иргэдийн амьжиргааны асуудлаар хууль тогтоох байгууллагын гишүүдийн асуултад хариуллаа. Тэрээр: Макао үндэсний "нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалтад идэвхтэй оролцож, Гуандүн, Хонконг, Макаогийн хотуудын хөгжилд дөрөөлөн, Макаог бүс нутаг, үндэсний хөгжилтэй уялдуулах болно. Энэ нь Макаогийн эдийн засгийн олон талт болон тогтвортой хөгжилд ашигтай юм гэжээ.

Цүй Ши-Ань: Макао нэг бүс нэг замын төсөлд оролцох үндсэн зарчим бол улс орны шаардлагыг дэмжиж, давуу талаа ашиглан, хамт хөгжих явдал юм. Онцгой бүсийн захиргаа зах зээлийн үйл ажиллагааг хөтлөн дагуулж, Макаогийн олон салбарынхны идэвхийг нэмэгдүүлэн, нэг бүс нэг замын байгуулалтад шат дараатай оролцох болно гэжээ.

Тэрээр: Макаогийн онцгой бүс нэг бүс нэг замын ажлын комисс байгуулж, засаг дарга миний бие даргаар нь ажиллаж, нэг бүс нэг замын бүтээн байгуулалтад оролцох ерөнхий төлөвлөгөөг нэгдсэн журмаар удирдах болно. Улсын 13-р таван жилийн төлөвлөгөө, онцгой бүсийн таван жилийн хөгжлийн төлөвлөгөөг уялдуулж, жилийн ажлын төсөл боловсруулан, түүний хэрэгжилтэд хяналт тавьж, холбогдох чиг шугам, хөтөлбөрийг тогтоох болно гэжээ. /Баатар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе