|
|
||
21-нд ОУВС-гийн Ази-Номхон далайн бүсийг хариуцсан орлогч дарга Макс Родс Раул: Энэ оны 1-р улиралд Хятадын эдийн засгийн өсөлт илэрхий нэмэгдсэн, манай сангаас Хятадын эдийн засгийг өсөлтийн төлөвийг нэмэгдүүлэх магадлалтай гэлээ.
Тэрээр мөн өдөр Ази-Номхон далайн бүсийн эдийн засгийн хэтийн төлөвийн тухай хэвлэлийн бага хуралд: Хятадын эхний улирлын эдийн засгийн олон үзүүлэлт нэмэгдэж, ялангуяа ДНБ-ий хэмжээ 6.9 хувиар өссөн үзүүлэлттэй байна гэжээ.
Тэрээр: ОУВС шинээр нийтэлсэн "Дэлхийн эдийн засгийн хэтийн төлөвийн тайлан"-д энэ оны эхэнд Хятадын эдийн засгийн өсөлтийг 6.5 хувиар өснө хэмээн төсөөлж байснаа 6.6 хувиар өснө хэмээн төсөөлжээ. Хятадын эдийн засгийн өсөлт эрч хүчтэй байдлын улмаас хэдэн сарын дараа ОУВС Хятадын эдийн засгийн тайланг нийтлэх үеэр эдийн засгийн өсөлтийн төсөөллөө нэмэх магадлалтай гэлээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |