• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Лю Яньдүн Ираны дэд ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-04-23 15:35:06

Орон нутгийн цагаар 4-р сарын 22-нд, Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Лю Яньдүн Тегеранд Ираны дэд ерөнхийлөгч Сорен Саттаритай хэлэлцээ хийжээ.

Лю Яньдүн "олон улсын болон бүс нутгийн байдалд гүнзгий өөрчлөлт гарч байгаа өнөөгийн нөхцөлд Хятад, Ираны харилцаа нь тогтвортой хөгжлөө хадгалж, гол зангилгаа цэг мөчид болон том чухал асуудлаар харилцан дэмжсээр байгаа. Өнгөрсөн оны 1-р сард Ши Жиньпин дарга Иран улсад төрийн айлчлал хийж, Ираны удирдагчтай хамт хоёр орны харилцааг стратегийн өндөрлөгөөс төлөвлөсөн. Нэг жилийн турш хоёр талын улс төр, эдийн засаг, худалдаа, эрчим хүч, хөдөө аж ахуй, хүмүүнлэг зэрэг салбарын хамтын ажиллагаа баялаг амжилт тогтоолоо. Энэ удаад миний бие дарга Ши Жиньпиний өнгөрсөн оны төрийн айлчлалын ололт амжилтыг бүх талаар хэрэгжүүлж, Хятад, Ираны иж бүрэн стратегийн түншийн харилцаанд шинэ ахиц дэвшил гаргаж, хоёр орны удирдагчдын тохиролцсон чухал нийтлэг ойлголтуудыг практик дээр хянуур хэрэгжүүлэх зорилготой юм. Иран улстай олон давхаргын солилцоогоо улам эрчимжүүлж, хөгжлийн стратегиа холбон, "нэг бүс нэг зам"-ын хүрээнд эрчим хүч зэрэг уламжлалт салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхийн зэрэгцээ, үйлдвэрлэлийн хүчин, дэд бүтцээр холбогдох, аж үйлдвэрийн парк зэрэг шинэ тулгар хөгжиж буй салбарын хамтын ажиллагааны боломж нөөцийг ч цаашид нээж ажиллахад Хятад улс бэлэн" гэжээ.\Д.Хүчитбаатар\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе