• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ван И Грекийн ерөнхийлөгчтэй уулзав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-04-24 10:27:12
23-нд Афин хотноо Грекийн ерөнхийлөгч Прокопис Павлопулос Грект албан ёсны айлчлал хийж, "Эртний соёл иргэншилт орнуудын чуулга уулзалт"-д оролцож буй Хятадын Гадаад хэргийн сайд Ван И-г хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр ерөнхийлөгч Прокопис Павлопулос: Грек, Хятад хоёр орон хамтдаа "Эртний соёл иргэншилт орнуудын чуулга уулзалт"-ыг санаачилсан явдал нь олон улсын өнөөгийн ээдрээтэй байдалд идэвхтэй ач холбогдолтой, дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг хангахад тус дөхөм үзүүлэх юм. Ши Жиньпин даргын дэвшүүлсэн "Нэг бүс нэг зам" хэмээх аугаа санаачилга дэлхийн хөгжилд эерэг, алс хэтийн чухал нөлөө үзүүлэх болно. Үүнд бүтээлч үүрэг гүйцэтгэхэд Грек бэлэн байгаа бөгөөд дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг хангах талаар Хятадын тал улам их үүрэг гүйцэтгэхийг хүсэж байна гэжээ.

Ван И: Хятад, Грек хамтдаа "Эртний соёл иргэншилт орнуудын чуулга уулзалт"-ыг санаачилсны зорилго бол өнө эртний соёл иргэншлийн ухаанаас суралцаж, дэлхийн өнөөгийн шинэ сорилтыг сайтар зохицуулахын төлөө юм. Олон улсын хүрээнд өөрийн хүлээж буй үүрэг хариуцлагаа Хятадын тал ойлгож, юуны өмнө энх тайван хөгжлийн замаар замнан хамтран ажиллаж хамтдаа амжилтад хүрэхээр гол тулгуур болгосон олон улсын шинэ хэлбэрийн харилцааг санаачлан, үүний үндсэн дээр, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг хамт байгуулахыг зорьж байна. Ши Жиньпин даргын дэвшүүлсэн "Нэг бүс нэг зам" санаачилгын чухал зорилт олон улсын хамтын нийгэмлэгт өргөнөөр хүлээн зөвшөөрөгдөж тэдний зүгээс эерэг үнэлгээ авсан юм гэжээ./D/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе