|
|
||
Орон нутгийн цагаар 23-нд, Египетэд Сирийн асуудлаарх Хятадын Засгийн газрын тусгай төлөөлөгч Ше Шяо-Янь гадаад дотоодын сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө, Сирийн өнөөгийн байдлын тухай үзэл бодлоо танилцуулсан байна. Тэрээр Сирийн асуудлыг улс төрийн аргаар зохицуулах нь цорын ганц зөв зам мөн гэжээ.
Сирийн ээдрээтэй байдалд нааштай хүчин зүйлүүд ч бий. Нэгд, Орос, Турк, Иран зэрэг 3 талын хүчин чармайлтаар Сирид гал зогсоох хэлэлцээр хэрэгжиж, томоохон зэвсэгт мөргөлдөөн илэрхий багасаж байна. Хоёрт, террорист үйл ажиллагааны талаарх талуудын үзэл ойлголт гүнзгийрч, терроризмын эсрэг тэмцэх явдлыг Сирийн асуудлаарх Женевийн 5 дахь энхийн хэлэлцээгээр авч хэлэлцэх чухал сэдэв болгоно гэж Ше Шяо-Янь үзжээ.
Террорист байгууллага хэмээн НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлөөс тодорхойлсон бүхий л байгууллагуудад цохилт өгөх хэрэгтэй. "Энэ талаар давхар стандарт буюу олон стандарт хэрэгжүүлж болохгүй, сонголттой байж ч болохгүй" гэж тэрээр онцолжээ./D/
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |