• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Хятад-Өмнөд Африкийн дээд зиндааны хүмүүнлэгийн солилцооны механизмын анхны уулзалтад баярын захиа илгээв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-04-24 20:09:00

24-нд Хятад улсын дарга Ши Жиньпин Преторияд болж буй Хятад-Өмнөд Африкийн дээд хэмжээний хүмүүнлэгийн солилцооны механизмын анхны уулзалтад баярын захиа илгээжээ.

Ши Жиньпин: Хятад, Өмнөд Африк хоёр хөгжиж буй том орон бөгөөд БРИКС-ын гишүүн юм. Сүүлийн жилүүдээс, хоёр орны бүх талын стратегийн түншлэлийн харилцаа тогтвортой хөгжиж, хоёр орны ард түмэнд бодит үр ашиг хүртээсэн байна. Хятад-Өмнөд Африкийн дээд хэмжээний хүмүүнлэгийн солилцооны механизм бол Хятадын Африк тивийн орнуудтай тогтоосон анхны дээд хэмжээний хүмүүнлэгийн солилцооны механизм бөгөөд Хятад, Өмнөд Африкийн хамтын ажиллагааны чуулга уулзалтын Йоханнесбургийн уулзалтын үр дүнг хэрэгжүүлэх чухал үйл ажиллагаа юм. Механизмыг эхлүүлж байгаа нь Хятад, Өмнөд Африкийн харилцааны ард иргэдийн үндэс суурийг бэхжүүлж, хоёр орны хүмүүнлэгийн солилцоог ахиулахад тустай юм гэж онцолжээ.

Ши Жиньпин: Энэ удаагийн механизмын арга хэмжээний үеэр, хоёр орны сайд нарын зэрэглэлийн эм эмнэлэг, эрүүл мэндийн хамтын ажиллагааны хурал болно. Хоёр талын эм эмнэлэг, эрүүл мэндийн хамтын ажиллагаа бол Хятад Африкийн найрсаг хамтын ажиллагааны чухал бүрэлдэхүүн хэсэг юм. Холбогдох талууд хамтдаа зүтгэж, Хятад Африкийн эм эмнэлэг, эрүүл мэндийн хамтын ажиллагааг ахиулан, хоёр орны ард түмэнд үр ашиг хүртээхийг хүсэж байна гэж онцоллоо.

Өмнөд Африкийн ерөнхийлөгч Зума уулзалтад баярын захиа илгээж, энэ арга хэмжээ бол хоёр орны харилцааны үлгэр жишээ юм. Энэ нь хоёр орны харилцааг дээшлүүлж, хоёр талын хөгжлийг биелүүлнэ гэдэгт итгэж байна гэжээ.

\Ренчинсоо\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе