• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Дэлхийн банк, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хамтын ажиллагаагаа эрчимжүүлнэ

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-04-24 15:19:32
23-нд Вашингтон хотноо Дэлхийн банк, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банктай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх тухай санамж бичигт гарын үсэг зурав.

Дэлхийн банкны мөн өдөр гаргасан мэдэгдэлд, уг санамж бичиг хоёр талын хөрөнгө босголт, хүмүүсийн солилцооны талаар хамтын ажиллагааны загвар гаргаж, хоёр талын бүс нутаг, улс орны хэмжээнд хамтын ажиллагаа өрнүүлэх суурь тавина гэжээ.
Дэлхийн банкны ерөнхийлөгч Ким Юн: Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкийг нээснээс хойш, Дэлхийн банк тус банктай нягт хамтран ажилласаар ирлээ. Олон талт хөгжлийн байгууллагын хамтын ажиллагаа нь ховор хүчин зүйлийг дайчилж, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн сонирхлыг татах, хөгжлийн эрэлт хэрэгцээг хангахад чухал нөлөөтэй гэжээ.

Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны ерөнхийлөгч Жинь Личунь: Энэ санамж бичиг Азийн хөрөнгө оруулалтын банкны хэрэгжүүлж буй шинэ хэлбэрийн олон улсын үзэл баримтлалд нийцэж, хоёр банкны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх болно. Хамтын ажиллагааг эрчимжүүлэх замаар Азид улам их амжилтад хүрч магадгүй гэжээ. \Урьхан\
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе