• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Нэг бүс нэг зам" сансрын инновацийн холбоо байгуулагдав

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-04-24 16:54:12

4-р сарын 23-нд Хятадын сансрын нислэгийн холбоо, Баруун хойдын аж үйлдвэрийн их сургууль хамтран "Нэг бүс нэг зам" сансрын инновацийн холбоо Ши-Ань хотод байгуулжээ.

"Нэг бүс нэг зам" сансрын инновацийн холбоо нь олон улсын сансар судлалын салбар дахь их дээд сургууль, судалгаа эрдэм шинжилгээний байгууллагууд сайн дураараа хамтран байгуулсан ашгийн бус байгууллага бөгөөд олон улсын хамтын ажиллагааны индэр юм. Тус холбооны нарийн бичгийн газар Баруун хойдын аж үйлдвэрийн их сургуульд байрлах юм.

Тус холбоонд "Нэг бүс нэг зам" дагуу орнуудын 48 их дээд сургууль, судалгааны байгууллагуудыг хамруулж, "нээлттэй багтаамжтай, хамтран ажиллаж хамт ашиг олох, хөгжлөө хуваалцах" уриан дор холбооны гишүүд шинжлэх ухааны судалдаа, боловсон хүчин бэлдэх талаар хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхэд хүчин зүтгэх болно. Н.Пүрэвжав

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе