• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Ши Жиньпин засаглалын тухай өгүүлсэн нь" ном унгар хэлээр гарав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-04-25 09:53:44
Орон нутгийн цагаар 4-р сарын 24-нд, "Ши Жиньпин засаглалын тухай өгүүлсэн нь" номын унгар хэлээрх хэвлэлийг Будапешт хотноо тараав. ХКН-ын төв хороо, Улс Төрийн Товчооны гишүүн, Төв Хорооны нарийн бичгийн дарга нарын газрын дарга, Төвийн ухуулах хэлтсийн дарга Лю Чибао, Унгарын УИХ-ын байнгын дэд дарга Марта Матрай нар нээлтийн ёслолд оролцож, үг хэлэв.

Лю Чибао: ХКН-ын 18-р их хурлаас хойш, Ши Жиньпинээр төв болгосон ХКН-ын төв хорооноос орчин үеийн Хятад улсын байдал, хөгжлийн парактикийг бий болгож, засаглалын олон шинэ үзэл ойлголт, стратегийг дэвшүүлж, шинэ эрин цагт нам төрөө засах чухал онол, бодит асуудлын талаар гүнзгий хариулт өгсөн байна. "Ши Жиньпин засаглалын тухай өгүүлсэн нь" номд олон шинэ үзэл ойлголт, стратегийг төвлөрүүлэн тусгажээ. Энэ ном унгар хэлээр гарч буй нь Унгарын ард түмэн Хятадыг ойлгох шинэ цонх болж, Хятадын хөгжлийн ойлголт, гадаад дотоод бодлогыг ойлгоход тус дөхөм болно гэжээ.

"Ши Жиньпин засаглалын тухай өгүүлсэн нь" номын унгар хэлний хэвлэл бол тус номын гадаад хэлээр гарсан 19 дэх хэвлэл, Төв, Зүүн Европын улс орнуудад анх удаа хэвлэгдэж байгаа юм.
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе