• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

3 орны төлөөлөгчид зөвшилцөв

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-04-25 16:33:57
Солонгосын хойгийн цөмийн асуудлаарх хэлэлцээний Япон, Америк, Өмнөд Солонгос 3 орны төлөөлөгчид 25-нд Токио хотноо зөвшилцөж, Солонгосын хойгийн асуудалд хамтдаа хандах явдлыг авч хэлэлцлээ.

Японы ГХЯ-ны Ази, Номхон далайн газрын дарга Канасуги Кенжи, АНУ-ын Төрийн департаментын Солонгосын бодлогын асуудал хариуцсан тусгай төлөөлөгч Жосеф Юн, Өмнөд Солонгосын ГХЯ-ны Хойгийн энх тайвнаар харилцах газрын дарга Ким Хүнг-кюн нар мөн өдөр Солонгосын хойгийн асуудлаарх зөвшилцөлд оролцсон байна.

Жосеф Юн зөвшилцлийн дараа хийлгэсэн хэвлэлийн бага хуралд хэлэхдээ, "Гадаад харилцаа, цэргийн явдал, эдийн засаг зэрэг талаар цаашид нягт хамтран ажиллах"-ыг 3 тал зөвшөөрлөө гэжээ.

Канасуги Кенжи: Өөрийгөө тогтоон барихыг Хойд Солонгост шаардах асуудлаар 3 тал тохиролцоонд хүрсэн гэлээ.

Ким Хүнг-кюн: Хойд Солонгос өдөөн хатгалгын ажиллагаагаа үргэлжлүүлбэл түүнд авах арга хэмжээний асуудлыг 3 тал авч хэлэлцлээ гэжээ. /D/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе