• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

БНСУ эрс эсэргүүцэв

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-04-26 09:55:37
25-нд Японы Гадаад хэргийн сайд Фумио Кишида засгийн газрын хуралдаандаа 2017 оны Японы "Гадаад харилцааны хөх ном"-оо дэвшүүлэв. Тэр номын Докдо арлын бүрэн эрх зэрэг агуулгатай холбогдуулж, БНСУ-аас эрс эсэргүүцэл илэрхийлэв.

Kyodo агентлагийн мэдээлснээр, 2016 онд БНСУ-ын парламентын гишүүд Такэсима аралд гарсан явдлыг "яасан ч хүлээн зөвшөөрөхгүй" хэмээн тус хөх номд тэмдэглэжээ. "Бэлгийн боолчлол"-ын асуудлаарх хоёр орны нийтлэг ойлголтыг түргэн хэрэгжүүлж, энэ бол "олон улсын хамтын нийгэмлэгт хариуцаж буй" явдал юм хэмээн хөх номд тэмдэглэжээ.

Мөн өдөр БНСУ-ын Гадаад харилцааны яамны мэдэгдэлд: Японы засгийн газар "Гадаад харилцааны хөх ном"-доо Докдо арлын бүрэн эрхийн талаар дахин буруу асуудал дурдсан болохоор, БНСУ-ын засгийн газар үүнийг эрс эсэргүүцэж байна. Японы тал Докдо арлын тухай санаархлаа даруй зогсоох ёстой гэжээ. Мэдэгдэлд: Түүхийн тухай зөв үзэл бол БНСУ, Японы харилцааны эхлэл бөгөөд шаардлагатай нөхцөл юм гэжээ.

БНСУ-ын хэвлэлд мэдээлснээр, мөн өдөр, БНСУ-ын Гадаад харилцааны яам тус улсад суугаа Японы элчин сайдыг дуудаж, эсэргүүцлээ илэрхийлсэн байна.
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе