• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын нисэх онгоц тээгч хоёрдох хөлөг онгоц ашиглалтад оров

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-04-26 11:27:39

26-нд Хятадын нисэх онгоц тээгч хоёр дахь хөлөг онгоцыг ашиглалтад оруулах ёслол Хятадын хөлөг онгоцны үйлдвэрлэлийн компанийн Далянь хот дахь салбарт болов. ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн, Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Фань Чанлүн ёслолд оролцон үг хэлэв.

Хятадын нисэх онгоц тээгч хоёр дахь хөлөг онгоцыг Хятад улс 2013 оны 11-р сараас бие даан зохион бүтээж эхэлсэн бөгөөд 2015 оны 3-р сараас усан боомтод үйлдвэрлэх ажлаа эхлүүлсэн байна. Одоо нэгэнт хөлөг онгоцны үйлдвэрлэлийн ажил дуусаж, хөдөлгөх хүч, эрчим хүч зэрэг гол систем тоног төхөөрөмжийг угсраад байна. Боомтоос хөдөлж ашиглалтад орох нь нисэх онгоц тээгч хөлөг онгоцны үйлдвэрлэлийн чухал ажлын нэг бөгөөд Хятадын нисэх онгоц тээгч хөлөг онгоц бие дааж үйлдвэрлэх хүчин чадалд чухал ахиц гарсныг харуулж байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе