• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын олон улсын комиксын 13-р наадам болно

CRI       (GMT+08:00) 2017-04-26 10:17:34

"Олон улсын комикс, дэлхийд нэгдье" уриан дор Хятадын олон улсын комиксын 13-р наадам Ханжөү хотод 26-нд нээгдэнэ. 25-нд зохион байгуулах комисс хэвлэлийн бага хурал хуралдуулж наадмын агуулга, бэлтгэл ажлын талаар танилцуулжээ. Тус наадамд АНУ, Япон, Герман зэрэг 80 гаруй улс орон, бүс нутгийн аж ахуйн нэгжүүд оролцоно гэж Зохион байгуулах комиссын албаны хүн танилцуулжээ.

Мөн, жил бүрийн олон улсын комикс наадмын гол агуулгын нэг "алтан бич шагнал"-ыг шалгаруулах ажлыг ч сэргээсэн байна. "Алтан бич шагнал" бол Хятадын комиксын салбарын цар хүрээ, нэр хүндээр хамгийн том шагнал юм. Энэ оны 3-р сард анхны шалгаруулалт дуусч, нийт 88 бүтээл дараагийн шатны шалгарчээ.

Америкийн "Симпсоны гэр бүл" хүүхэлдэйн киноны редактор Ралф Соса хэвлэлийн бага хуралд хэлэхдээ: Энэ удаагийн наадмын үеэр олон шинэ санаа агуулсан төсөлтэй танилцлаа. Хятадын комикс бүтээгчидтэй солилцоо хийж, Хятадын комиксын зах зээл дэлхийн дахинтай хөл нийлүүлэх үйлсэд туслахад бэлэн байна гэжээ. \Гэрэлт орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе