• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

China Mobile "Нэг бүс нэг зам" дагуу орнуудын улс хоорондын нэмэлт хураамжийг багасгана

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-04-27 11:25:48
26-нд China Mobile компани "2017 онд нэмэлт хураамжийг багасгах төлөвлөгөөний асуудлаар хэвлэлийн бага хурал" зохион байгуулж, 5-р сарын 1-нээс эхлэн "Нэг бүс нэг зам" дагуу орнууд болон бүс нутаг хоорондын нэмэлт хураамжийг багасгана гэдгээ мэдэгджээ.

Эх сурвалжийн мэдээлснээс үзвэл, нэмэлт хураамжийг багасгах хөнгөлөлттэй бодлого "нэг бүс нэг зам" дагуу 64 улс, бүс нутгийг хамарч, улс хооронд утсаар ярих нэмэлт хураамжийг минут бүрд 0.99 юаниар багасгана. Үүний 53 улс, бүс нутгийг улс хоорондын датагийн нэмэлт хураамжид тохируулалт хийж, хоногт 30/60/90 юань гэсэн гурван зүйлийн дата-гийн хугацааг хязгаарлахгүй болгожээ.

"Нэг бүс нэг зам" дагуу орнуудын улс хоорондын нэмэлт хураамжийг багасгах энэ арга хэмжээ бол ирэх 5-р сард хэрэгжүүлэх 7 зүйлийн хураамжийг багасгах төслийн нэг нь юм.

\Э.Цогзолмаа орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе